Элсэн дээр үеийн бид тоглоно
Эгцхэн дээр үдийн нар голлоно
Эмээ дээлээрээ сүүдэр босгоно
Ээх наранд өөрөө шарагдана
Ханиад хүрээд хүндрэн хэвтлээ
Хажууд эмээ сандран шогшлоо
Эвий ач минь оронд чинь
Эмээ нь өвддөг болоосой! гэнэ
Миний Эмээ
Ийм л сайхан Санаатай
Энхрий наддаа хайртай
Эмээ юм аа.
Өглөө бостол цав цагаан
Өнгөрсөн шөнө цас даржээ
Эмээ даруй шүүрээ шүүрэв
Эргэн тойрны цасыг шүүрдэв
Хамаг хүүхэд хальтрах вий гэж
Хавийн цасыг арилган явна
Орчны хүүхэд ойчих вий гэж
Олны замыг цэвэрлэн явна.
Миний эмээ
Ариун цагаан санаатай
Айлын хүүхдэд хайртай
Эмээ юм аа
Ур...
бичлэг