2011-03-22
Biy daalt
       Эмээ

 Элсэн дээр үеийн бид тоглоно

Эгцхэн дээр үдийн нар голлоно

Эмээ дээлээрээ сүүдэр босгоно

Ээх наранд өөрөө шарагдана

Ханиад хүрээд хүндрэн хэвтлээ

Хажууд эмээ сандран шогшлоо

Эвий ач минь оронд чинь

Эмээ нь өвддөг болоосой! гэнэ

Миний Эмээ

Ийм л сайхан Санаатай

Энхрий наддаа хайртай

Эмээ юм аа.

Өглөө бостол цав цагаан

Өнгөрсөн шөнө цас даржээ

Эмээ даруй шүүрээ шүүрэв

Эргэн тойрны цасыг шүүрдэв

Хамаг хүүхэд хальтрах вий гэж

Хавийн цасыг арилган явна

Орчны хүүхэд ойчих вий гэж

Олны замыг цэвэрлэн явна.

Миний эмээ

Ариун цагаан санаатай

Айлын хүүхдэд хайртай

Эмээ юм аа

Уранхай цамцтай туранхай биетэй

Уруухан царайтай доройхон жаалыг

Үдшийн цэнхэр дэлгэцнээс үзээд

Үнэхээр өрөвдсөн миний эмээ

Онгорхойг нь оёж өгөхсөн гэнэ

Ханзархайг нь хатгаж өгөхсөн гэнэ

Цагаан идээгээр цатгахсан гэнэ

Цай хоолоор дайлахсан гэнэ

Миний эмээ

Дэлгэр уужуу сэтгэлтэй

Дэлхийн хүүхдэд

Хайртай эмээ юм аа.

.thumbs-up a { display: block; width: 18px; height: 18px; background: url("https://www.blogmn.net/images/thumbs_up.png") no-repeat scroll 0% 0% transparent; }.thumbs-up a:hover { background-position: -18px 0pt; }.thumbs-cancel a { display: block; width: 18px; height: 18px; background: url("https://www.blogmn.net/images/thumbs_cancel.png") no-repeat scroll 0% 0% transparent; }.thumbs-cancel a:hover { background-position: -18px 0pt; }.like-count { position: relative; display: block; margin-top: -17px; margin-left: 20px; background: none repeat scroll 0% 0% transparent; }

Бичсэн: G_b | цаг: 18:17 | biy daalt
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax