2011-03-21
Biy daalt
Хэсгийн бодлого
1. Хоёр тооны нийлбэр 96. Их тоог бага тоонд хуваавал 4 ногдож, 6 үлдэнэ. Эдгээр тоог олоорой.
2. Хоёр тооын ихийг багад хуваахад 5 ногдож 2 үлдэнэ. Хуваагдагч, хуваагч, ногдвор, үлдэгдлийн
нийлбэр 117-той тэнцүү бол хуваагдагч, хуваагчийг олоорой.
3. Гурван тооны нийлбэр 91. 1-ээр нь 2-аараасаа 4 дахин их, 3-р нь 1-ээрээсээ 8-аар бага байх
тоонуудыг олно уу.
4. Эгч дүү 2-рт байсан мөнгөний нийлбэр 4600 ₮. Ялгавар 1600₮ бол тус бүр хэдэн төгрөгтэй
байсан бэ?
5. 2-аар ангиас 1-эр ангид 5 сурагч шилжвэл хоёр анги тэнцүү тооны сурагчидтай, 1-ээр ангиас 8
сурагч 2-аар ангид шилжвэл 2-р анги нь 1-р ангиас 2 дахин олон сурагчидтай болох байв. Анги
бүр хэдэн сурагчтай байсан бэ?
6. Аав ээж гурван охины нас нийлээд 88. Ээжийн нас нь охидынхоо насны нийлбэрээс 10-аар их,
эцэг эхийн насны ялгавар бага охины настай тэнцүү. Дунд охины нас эгчийнхээ наснаас 2-оор
бага, дүүгийнхээ наснаас 2-оор их бол тус бүрийн насыг олоорой.
7. Од, Оч, Оргил нарт 5550₮ байв. Очийн мөнгө Од, Оргил хоёрт байсан мөнг өний нийлбэрээс 2
дахин цөөн, Оргилын мөнгөнөөс Одын мөнгийг хассан ялгавар 250 т өгр өг бол тэд тус б үрдээ
хэдэн төгрөгтэй байсан бэ?
8. Талбайд байгаа 3 төрлийн 576 машины хамгийн цөөхөн нь ачааны машин, хамгийн олон нь
суудлын машин байв. Ачааны машин суудлын машинаас 6-гаар дутуу бол автобус суудлын
машинаас хэдээр цөөн байсан бэ?
9. Нэгэн айлын 1076 адуу, хонь, ямааны хамгийн цөөхөн нь адуу, хамгийн олон нь хонь байв. Хонь
адуунаас 17-гоор олон, ямаа адууны тооны зөрөө 10-аас их, 15-аас ц өөн бол энэ айлын мал тус
бүрийн тоог олоорой.
10. 864 малтай айлын адуу, үхэр нь 208, үхэр хонь нь 350, үхэр, ямаа нь 534 бол энэ айлын мал тус
бүрийн тоог олоорой,
11. Эцгийн нас 3 хүүгийнхээ насны нийлбэрээс 5-аар илүү. Эцэг нь 10 жилийн дараа том х үүгээсээ
2 дахин, 20 жилийн дараа дунд хүүгээсээ 2 дахин, 30 жилийн дараа бага х үүгээсээ 2 дахин их
настай болох байв. Тэгвэл тэд одоо тус бүр хэдэн настай вэ?
12. Аав нь хүүдээ 4 төрлийн тоглоом авч өгчээ. Тэдгээр нь морийг оруулахгүй бол 3200 ₮, бууг
оруулахгүй бол 2900₮, нохойг оруулахгүй бол 3100 ₮, онгоцыг оруулахгүй бол 2800₮ болж байв.
Тоглоом тус бүрийн үнийг олоорой.
13. 3-н тооны нийлбэр 226. 2-аар тоо 1-ээрээс 55, 3-аар тоо 2-аараас 44- өөр их бол тоо тус б үрийг
олоорой.
14. 3-н тооны нийлбэр 81. Дундах тоо нь нөгөө хоёрынхоо нийлбэрээс 2 дахин бага, гуравдахь
тооноос эхний тоог хассан ялгавар 36-тай тэнцүү бол эдгээр тоог олоорой.
15. 1 бидонд нөгөөгөөс 3 дахин их сүү байв. 1-ээр бидонд 8л, 2-аар бидонд 9л с үү нэмэхэд 1-ээр нь
2-аараас 2 дахин их сүүтэй болов. Бидон тус бүрд хэдэн литр сүү байсан бэ?


Бичсэн: G_b | цаг: 16:37 | biy daalt
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax